МУИС -ийн оюутны цахим шуудан нь

  1. МУИС -д суралцагчийн нэрийн хуудас
    Таныг албан ёсоор тус сургуульд суралцаж байгааг энэхүү хаяг тань илтгэх бөгөөд аливаа байгууллага, хувь хүн таньтай албан ёсны харилцаа үүсгэх эхний алхам болно.
  2. Багш, сургалтын албаны мэдээллүүд
    Хичээл орж байгаа багш, сургалтын албаны ажилтнууд нэгдсэн байдлаар мэдээллээ илүү хүртээмжтэй хүргэхдээ таны энэхүү хаягийг ашиглах болно.
  3. Office 365 Cloud үйлчилгээ
    Энэхүү үйлчилгээ нь Office 365 -д байршисан бөгөөд өгөгдөл хадгалалт, дамжуулалтын найдвартай байдлаараа шалгарсан үйлчилгээнүүдийн нэг юм.
  4. Оюутан бүрт 5 Terabyte /5000GB/ багтаамж
    Та Onedrive–г цахим шуудангийн хаягийн хамт хэрэглэх бол 1TB хадгалах нөөцийг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой.
  5. Багш оюутнууд хоорондоо харилцах
    Та МУИС–д суралцаж байгаа бусад оюутнуудтай цахим шуудангаар харилцахаас гадна Skype for Business, Microsoft Teams ашиглан дуудлага хийх, дүрсээ харж ярилцах, уулзалт товлох боломжтой. Багш хичээлийн агуулгыг Тэнхим, СА -д мэдэгдэн оюутнуудад зайнаас хүргэх туршилт амжилттай хийгдэж байна.
  6. Гар утас, таблетаас ашиглах
    Дээрх бүх боломжуудыг та гар утас, таблет зэрэг хөдөлгөөнт төхөөрөмж дээр ашиглаж болно.

Цахим шуудангийн үйлчилгээг ашиглахдаа дараахийг мөдлөг болгоно уу.

  1. Бусдыг хүндэтгэх
    Хэн нэгэнтэй харилцахдаа хүндэтгэлтэй, албан ёсны, нийтлэг ашиглагддаг үг хэллэг ашиглах, ёс бус хэллэг ашиглахгүй байх
  2. Цахим шуудангийн хаягаа хэн нэгэнд мэдэгдэхдээ
    Тухайн харилцаж буй хүний хэн болох, цахим шуудангийн хаягийг тань юунд ашиглах тухай мэдсний үндсэн дээр өгөх.
  3. Монгол улсын их сургуульд суралцагч таны энэхүү цахим шуудангийн хаяг нь нэг талаас МУИС-ийн өмч бөгөөд энэ хаягаар хүлээн авсан, илгээсэн мэдээлэл нь МУИС-ийн нэрийг давхар агуулж байгааг анхаарна уу.