Оюутны цахим шуудан ашиглах журам.

Удахгүй.

    МУИС-ийн оюутны цахим шуудангийн үйлчилгээний журам
    1.	ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
        1.1	Энэхүү журмаар Монгол улсын их сургуульд (цаашид “МУИС” гэх) идэвхитэй суралцаж байгаа 
            (өдөр, орой, эчнээ, бэлтгэл, диплом -ийн төрлөөр бакалавр, магистр, доктор -ын зэрэг 
            горилон суралцаж буй ) оюутанд (цаашид "суралцагч" гэх) цахим шуудангийн (цаашид "имэйл" гэх) 
            үйлчилгээ үзүүлэхэд гарах бүхий л харилцааг зохицуулна. 
        1.2	Энэхүү журмыг МУИС-ийн нийт багш, ажилчид, суралцагчид дагаж мөрднө. 
    2.	ИМЭЙЛ ХАЯГ АШИГЛУУЛАХ ТУХАЙ
        2.1	Монгол улсын их сургуульд идэвхитэй суралцаж байгаа суралцагчид имэйл хаяг нээж үйлчилнэ.
        2.2	Суралцагч нь тухайн хичээлийн улирлын эхэнд явагдах хичээл сонголтоор идэвхитэй суралцах нь 
            тодорхой болж хичээл сонголтоо баталгаажуулснаас 14 хоногийн дотор имэйл хаягийг нэгдсэн 
            байдлаар нээн ашиглуулна.
        2.3	Имэйл хаяг нээлгэсэн бөгөөд тухайн улиралд идэвхигүй суралцах нь тодорхой болсон 
            оюутнуудын имэйл хаягийг түр идэвхигүй болгож болно.
        2.4	Суралцагч нь төгсөх хүсэлт гарган мэдээллийн системд төгссөн төлөвт орох үед имэйл 
            хаягийг хаана.
    3.	СУРАЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
        3.1	МУИС-д идэвхитэй суралцаж буй суралцагч нь имэйл үйлчилгээг ашиглах эрхтэй. 
        3.2	Емэйл үйлчилгээг ашиглахдаа суралцагч нь явуулж буй шуудангийн үг хэллэг, агуулга, хэнд 
            хандсан зэрэгт өөрийн биеэр хариуцлага хүлээх бөгөөд бусдад хүндэтгэлтэй хандан, ёс бус 
            хэллэг хэрэглэхгүй байна. 
        3.3	Суралцагч нь хандах эрх болох нууц үгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүчтэй нууц үг 
            хэрэглэх ба хандах эрхээ алдсны улмаас гарсан асуудалд хариуцлага хүлээнэ. 
        3.4	Аливаа хувь хүн, байгууллагад өөрийн шуудангийн хаягийг мэдэгдэхдээ ямар зорилгоор 
            ашиглах тухай мэдээлэлтэй байх, тодорхойгүй цахим хуудас, асуулга бөглөхөд 
            ашиглахгүй байна. 
        3.5	Суралцагч имэйл үйлчилгээг ашиглахтай холбоотой заавар, зөвлөмжийг ойлгомжтой байдлаар 
            авах эрхтэй. 
    4.	БАГШ, АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
        4.1	Багш, ажилтан МУИС-д суралцаж буй суралцагчдын нийт имэйл хаягаас шүүлт хийн бүлэг 
            мэйл илгээж болно.
        4.2	 Шүүлтийг дараах төрлүүдээр хийх боломжтой.
            4.2.1	Салбар сургуулиар
            4.2.2	Тэнхимээр
            4.2.3	Хөтөлбөрөөр
            4.2.4	Хөтөлбөрийн төрлөөр (өдөр, орой, эчнээ гэх мэт)
            4.2.5	Түвшингээр
        4.3	Шуудан илгээсэн багш, ажилтан илгээж буй шуудангийн үг хэллэг, агуулга, хэнд хандсан зэрэгт 
            өөрийн биеэр хариуцлага хүлээх бөгөөд бусдад хүндэтгэлтэй хандан, ёс бус хэллэг хэрэглэхгүй байна. 
    5.	БУСАД
        5.1	Цахим шуудангийн үйлчилгээний засвар, хэвийн ажиллагаа, үйлчилгээг хамаарах нэгж албадууд хариуцна.